Сурталчилгаа
Боловсролын салбарын цахим шилжилтийг хурдасгаж, төсөв санхүүгийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал нар Санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэхүү Санамж бичгийн хүрээнд Голомт банк боловсролын салбарын 100 мянга гаруй багш, ажилтандхамгийн таатай буюу хөнгөлөлттэй нөхцөлөөрцалингийн карт, цалингийн зээл, орон сууцны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээүзүүлж хамтран ажиллах бөгөөд эдгээр цогц бүтээгдэхүүн үйлчилгээ нь багш, ажилтнуудад бодит дэмжлэг болох юм.
Голомт банк нь “Нээлттэй банк” стратегийн хүрээнд бүхий л талтай хамтран ажиллаж, тэгш боломж олгох зарчим баримтлан, Монгол Улсын боловсролын салбарын хөгжлийг байнга дэмжин ажилласаар ирсэн. Цаашид ч боловсролын салбар дахь цахим шилжилтийг хурдасгаж, багш ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна оюутан сурагчдын санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтан та бүхэн энэхүү хөнгөлөлттэй нөхцөлтэй цогц бүтээгдэхүүн үйлчилгээг Голомт банкны өөрт ойрхон аль ч салбараас авах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.