Өнөөдөр үдээс хойш УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн асуудлыг хөндөж, асуулга тавилаа.
Гишүүд энэхүү асуулгын хариуг сонслоо. Энэ асуудалтай холбоотой хариултыг гишүүд сонсоод, асуулт тавьж, хариулт авсан юм.
Энэ үеэр НДЕГ-ын дарга Д.Зоригт "Одоогийн байдлаар Капитал банкнаас авах авлага 70 орчим тэрбум төгрөг үлдсэн Капитал банкнаас шүүхийн маргаан байхгүй, харин эргээд худалдан борлуулах магадлалтай хөрөнгө авч эхэлсэн. Капитал банкнаас 8 тэрбум орчим төгрөг бэлнээр авсан.
Үлдсэн бусад хөрөнгүүдэд судалгаа хийж байгаа. Эдгээр санал болгосон хөрөнгө нь шүүхийн маргаантай байгаа тул шалгагдаж байна.
АТГ, ЭЦГ, Капитал банкны эрх хүлээн авагчидтай хамтарч ажиллаж байгаа. Капитал банкнаас 8 тэрбум орчим төгрөг бэлнээр авсан. Мөн ЦЕГ, АТГ-аас тус хөрөнгүүдийг банкны хөрөнгөөр баригдсан байж болзошгүй гээд шалгаж байна" гэж тайлбарлав.
Эх сурвалж: УИХ-ын чуулганы хуралдаан