Энэтхэг улсад олон жилийн дунджаас илүү халуун зун болж буй. Хэт халалт гурав дахь сар үргэлжилж байгаагаас болж амьтдад ч сөрөг нөлөөлөл нь мэдрэгдэх болсон байна. Тухайлбал, Энэтхэгийн баруун хэсэгт хэт халуунд нисэж чадахгүй ядарч, харангадсан шувууд тэнгэрээс унах болжээ.
Баруун Гужарат мужид сүүлийн хэдэн долоо хоногийн турш агаарын температур нэмэх 40-өөс нэмэх 46 хэм хүртэл халсан байна. Аврагчид өдөр бүр тэнгэрээс унасан, харангадаж ядарсан шувуудтай таарч байгаа аж.
Мужийн хэд хэдэн бүс нутагт халуунд цохиулж, шингэн алдсан хүмүүсийг эмнэлгүүдэд тусгайлан эмчилж байгаа ч халалтын улмаас амьтдад үзүүлж буй сөрөг нөлөөллийг үл тоомсорлож байна. Нөхцөл байдал эрс муудсан Гужарат дахь ашгийн бус Jivdaya Charitable Trust-ын удирддаг амьтны эмнэлэгт ажилладаг аврагчид хэлэхдээ, энэ жилийн халуун "сүүлийн үеийн хамгийн хүнд халалтуудын нэг" болж амьтдад хүндээр тусч байгааг онцлон дурджээ.
Эх сурвалж: Independent