Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгээс онцлох хэсгийг хүргэж байна.
Тэрбээр "Бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг ханган хэрэгжүүлэхэд Ерөнхийлөгч миний бие УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байна. Хүнээ хамгаалах, хөгжүүлье гэвэл хүнсээ сайжруулах ёстой. Хүнс эрүүл бол монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл бол Монгол Улс хүчирхэг байна. Тийм учраас эрүүл хүнсээр хүн амийг жигд хангах нь чухал асуудал. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний хомстол, цар тахал зэргээс үүдэн хүнсний аюулгүй байдал улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал боллоо.
Манай хоёр хөрш хүн амынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. БНХАУ-ын дотоодын хүнсний хангамж 2030 хүн хүртэл буурах хандлагатай байна. Манай улстай хүн ам, эдийн засгийн хувьд ойролцоо Казахстан улс цаашид үр тариа, гурилын экспортоо хязгаарласан мэдээ байгаа. Манай стратегийн түнш болох Япон, Солонгос улсууд хүнсний хангамж, аюулгүй байдалдаа онгой анхаарч эхлээд байна.
Манай улс хүсний бүтээгдэхүүнийхээ 50 хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас авсан. Үүнд гурилан бүтээгдэхүүний 33, сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, ургамлын тос, тахианы мах, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна. Аль юм болгон давсаа хүртэл айлаас гуйж амьдрах юм бэ" гэв.