Цуврал алуурчин Леви Беллфилд сүй тавьжээ. Тэрбээр шоронд хурим хийх хүсэлт гаргасан талаар Их Британийн Хууль зүйн яам мэдэгдлээ.
Беллфилд бүх насаараа хоригдох ялаар шийтгэгдсэн аж. The Sun сонинд нийтлэгдсэнээр Леви Беллфилд түүнийг эргэж очсон зочин эмэгтэйд Дархам мужийн HMP Frankland шоронгийн ажилтнуудын өмнө өвдөг сөгдөн гэрлэх санал тавьсан гэнэ. Хууль зүйн яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: "Хоригдлын өргөдлийг хүлээн авсан бөгөөд ердийн журмаар хэлэлцэж байгаа” гэсэн тайлбар өгчээ.
53 настай Леви Беллфилд А ангиллын буюу чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа бөгөөд эрэгтэйчүүдийн хорих ангид гэрлэхийн тулд шоронгийн захирагчийн зөвшөөрөл шаардлагатай юм байна.
Леви Беллфилд 2003 онд 19 настай Макдоннелл, 22 настай Делагранжийг хөнөөсөн, 2004 онд 18 настай Кейт Шидиг алах гэж оролдсон хэрэгт нь Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноожээ.
Тэрбээр 2002 оны 3-р сард Суррей мужийн Уолтон-он-Темза дахь сургуулиас гэр рүүгээ алхаж явсан Доулерыг хөнөөсөн хэргээр шүүгдэж байхдаа бүх насаараа хоригдох ял аль хэдийн эдэлж байсан юм.
Беллфилд 2011 онд Олд Бэйлид болсон шүүх хурлын дараа 13 настай сурагч охиныг хулгайлж, хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогдсоноор хоёр дахь удаагаа бүх насаараа хоригдох ял ахин сонсжээ.
Эх сурвалж: The Guardian