Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас цуглаан зохион байгуулж байгууллаа.
А.Цэрэнбат тэргүүтэй цуглаан байгуулагчид цагдаагийн удирдлагуудыг огцрохыг шаардав. Цагдаа прокурорууд Оросыг, Путинийг дэмжсэн хүмүүсийг өөгшүүлж байна гэж үзэж байгаа аж.
Цуглаанд оролцогч Д.Сосорбарам мэдээлэл хийх үеэр монгол дээлтэй залуус түүн рүү гурил цацаж үймээн дэгдээв. Тэрээр "Оросын коммунистын тагнуулынхан монголын зүтгэлтнүүдийн аминд хүрсэн. Тусгаар тогтносон Монгол улс руу коммунист хүмүүст халдах эрхгүй. Ялангуяа нациалистууд бидний хаалгыг тогших эрх байхгүй. Олон зуун хүнээ бид хядуулсан.
Сталины гар хөл болж Монголын сор болсон охид, хөвгүүдийг хядахад та нар өмөөрөөд явж байгаа. Ич. Хэрвээ Монголд байж чадахгүй бол тэр Орос руугаа тонил" гэж хэллээ.