МҮЭХ-оос Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны талаар мэдээллээ.
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Капитал банкны үр төлбөр зээлийг ямар хүмүүс авсан, хэн нь төлөхгүй байгаа зэргийг олон нийтэд нээлттэй мэдээлж шийдмээр байна. Зээлийн төлөлт маш хангалтгүй байна. Мөн хүүгийн алданги зогссон. Банкаар дамжуулж зээл авсан хүмүүс гурван жилийн хугацаанд ямар ч хүүгийн алданги төлөхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг учраас маш олон улс төрчдийн лоббины хүмүүс орж ирсэн. Тухайлбал МҮЭХ-ны төлөөлөл энэ зөвлөлийн 30 хувийг хангадаг байсан бол өнөөдөр 1 болгож хассан. Улс төрчдийн хүмүүс энэ зөвлөлд орсноор банканд мөнгийг байршуулж алдах, үгсэн хуйвалдах байдлаар даатгал төлөгчдийн мөнгийг авах ажлыг хамтран хийсэн. Тиймээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээ огцрох шаардлагыг тавьж байна. Үндэсний зөвлөлүүд гаргах гэж буй шийдвэрээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг болох хэрэгтэй байна. Банкнуудад байгаа өр төлбөрийг олон нийтэд нээлттэй зарла" гэлээ.