Олон улсын хандивлагчид дайнд нэрвэгдсэн Сиричүүдийг дэмжихийн тулд энэ онд 4.3 тэрбум ам.доллар, 2023 онд 2.4 тэрбум ам.доллар өгөхөөр амлалаа.
Өчигдөр Брюссельд болсон Донор орнуудын бага хурлаар дайнд нэрвэгдсэн Сири болон Украины олон сая дүрвэгсдийг хүлээн авч буй хөрш орнуудад 6.7 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Зургаа дахь удаагийн энэхүү бага хуралд оролцсон хандивлагчид энэ онд 4.3 тэрбум ам.доллар, 2023 оноос хойших хугацаанд 2.4 тэрбум ам.доллар амласан бол олон улсын санхүүгийн байгууллагууд 1.8 тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдлээ.
Европын комиссар Оливер Вархели "Европ дахь бүх дайн, цар тахлыг үл харгалзан хандивлагчид Сири болон бүс нутагт энэ улсын энх тайвны төлөө өмнөхөөсөө илүү ихийг хийж, тэр улсыг сэргээн босгоход бэлэн байна гэсэн маш хүчтэй дохиог илгээж байна" гэлээ.
Дэлхийн 55 улс, 22 олон улсын тусламжийн байгууллага оролцож буй тус бага хурал нь Ковид-19, Украины дайны дэлхийн эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл зэргээс шалтгаалан хандивлагчдын байдал ч ялгаагүй дордож байгаа энэ үед болж байгаа юм.
Сирийн мөргөлдөөний гол оролцогч, Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын холбоотон Орос улс хоёрдугаар сарын сүүлээр Украинд түрэмгийлсэн тул бага хуралд уригдаагүй аж.
Эх сурвалж: Aljazeera