Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж байна. Энэ үеэр Капитал банкнаас хураан авсан орон сууцуудад ЭМДЕГ-ын ажилчид орсон гэх асуудал яригдлаа.
Энэ асуудалд ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тайлбар өгсөн юм.
Тэрээр " Тогтоолд, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно" гэж заасан. Харин Капитал банкны өрөнд нэлээд хэдэн обьект хүлээн авсан. Бид ажилчиддаа зүгээр өгөөгүй. Үнийн дүнгээр нь банкны зээлэнд хамрагдаад авах боломжийг нь л нээж өгсөн. Манай салбар Капитал банкнаас нийт 29 орон сууц хүлээн авсан.
Манай албан хаагчид орон сууцтай болохын тулд банкны зээлэнд хамрагдаад, тэр мөнгө нь ЭМДС-д орж ирнэ. “Капитал банк“-наас хураасан орон сууцуудыг ажилчиддаа банкны зээлд хамруулж өгсөн. Энэ ажил Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор шийдэгдэж буй асуудал юм" гэж ярив.