Б.Жавxлан: Энэ жил xарьцангуй бага алдагдалтай төсөв батлагдсан
Олон нийтийн цахим хуудаст "Шүүгчид жил бүр улсын төсвийн 500 сая төгрөгөөр амь насаа даатгадаг" гэх мэдээлэл тархсан юм.
Энэ мэдээлэлд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариу өгч, "Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйл /Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа/-ийн
47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна" гэж заасан байдаг.
Ийм үндэслэлээр Монгол Улсын нийт 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг байна. Тодруулбал, нийт 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулдаг юм гэсэн албан ёсны тайлбарыг өгч байна.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл