АНУ-ын Алабама мужийн хорих ангийн ажилтан асан Вики Уайт, хоригдол Кэйси Уайт нарыг Индиана мужаас баривчилжээ. Шоронгийн ажилтан асан Вики Уайт бэртлээс болж нас барсан гэдгийг Вандербургийн дүүргийн Шериф Дэйв Уйлд CNN-д ярьжээ.
Оргодлууд Индиана мужийн Эвансвилл хотод цагдаагийн ажилтнуудаас зугтаж яваад баривчлагдахынхаа өмнөхөн өөрийгөө буудаж гэмтээжээ. Түүний шарх "маш ноцтой" байсан учир эмнэлэгт амьсгал хураасан гэнэ.
Алабама мужийн Лодердейл тойргийн Шериф Рик Синглтоны хэлснээр хууль сахиулагчид буун дуу гаргаагүй аж.
Сануулахад, Алабама мужийн шоронгийн ажилтан Вики Уайт, хоригдол Кэйси Уайтыг сэтгэцийн эмчид үзүүлнэ хэмээн шоронгоос нь оргуулан муж дамжин зугтсан юм.
Тэднийг баривчилсан өдөр офицерууд хоригдол Кэйси Уайтыг эвдэрсэн машинаас гаргаж чадсан ч Вики Уайт толгойдоо бууны шарх авч дотор нь хавчуулагдсан байжээ.
Эх сурвалж: CNN News