Украины түрэмгийлэл үргэлжилж байгаа энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баяраар хэлсэн үгэндээ "Украин"-ын талаар нэг ч удаа дурдсангүй.
Жил бүрийн 5-р сарын 9-нд Орос улс Дэлхийн II дайнд ЗХУ нацист Германыг ялсны ойг цэргийн жагсаал хийн тэмдэглэдэг.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Москва ёс суртахууныхаа хувьд нацистуудаас илүү гэдгээ харуулахын тулд ойн баяраа ашиглаж, ингэхдээ өөрийн сонгосон хэнийг ч “нацист” хэмээн тодотгож байсан хэмээн шинжээчид дүгнэжээ.
Энэ жил Оросын Ялалтын баярын Путины хэлсэн үгийн агуулгыг 2014 онд Оросыг дэмжигч, салан тусгаарласан Бүгд Найрамдах Улсаа зарласан Донбасс бүс нутаг руу чиглэсэн байж, тус улсын тусгаар тогтнолыг өөрийн биеэр зарлан ашиглаж магадгүй гэж үзэж байлаа.
Путин Оросын армийн эгнээг нэмэгдүүлэхийн тулд үндэсний дайчилгаа зарлаж магадгүй гэсэн анхааруулга ч давхар явсан.
Гэвч Даваа гарагт Улаан талбайд ерөнхийлөгч В.Путин 11 000 цэргийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ “Украин” гэдэг үгийг нэг ч удаа дурдсангүй.
Киевт төвтэй Пента судалгааны төвийн ажилтан Владимир Фесенко "Аль-Жазира"-д "Тэр энэ үгнээс зайлсхийдэг, учир нь энэ нь асуудал, ялагдал, тасалдсан итгэл найдвар, хүлээлттэй холбоотой юм."
Эх сурвалж: Аljazeera