Йемений баруун эргийн ойролцоо байрлаж буй нефть тээвэрлэгч хөлөг онгоц дэлбэрч байгаль орчны сүйрэл болохоос урьдчилан сэргийлэхэд 80 сая ам.долларыг (65 сая фунт стерлинг) цуглуулах зорилгоор хандивлагчдын бага хурлыг лхагва гарагт зохион байгуулах гэж байна. Уг хурлыг НҮБ-аас зохион байгуулж буй юм.
Хути бүлэглэлүүд болон Саудын Арабын дэмжлэгтэй засгийн газрын хооронд өмчлөл, хариуцлагын асуудал мухардалд орсны улмаас хуучирсан "Safer" ачааны хөлөг онгоцонд зургаан жил гаруй хугацаанд ачаатай хэвээр байгаа 1.14 сая баррель газрын тосыг буулгахад их хэмжээний мөнгө шаардлагатай.
НҮБ-ийн өмнөх оролдлого Йеменийг иргэний дайны үр дагаварт хүргэж болзошгүй байснаас үүдэлтэйгээр амжилтгүй болсон аж. Уг оролдлогыг нийслэл Сана хотыг хяналтандаа байлгаж буй Хути босогчид НҮБ-ын захиалгат инженерүүдийн хөлөг онгоцонд суух нөхцөлийг тохиролцож чадаагүйтэй холбон тайлбарлах нь ч бий. Хутистууд хөлөг онгоц болон түүний ашигтай ачааг Саудын Араб, Эмиратуудын дэмжлэгтэй зэвсэглэсэн босогчдын хүчинтэй хэлэлцээр хийхдээ өөрсдийн эзэмшил, наймааны хэрэгсэл гэдэг талаас нь үздэг байна.
Мэргэжилтнүүд, инженерүүд болон байгаль орчны мэргэжилтнүүд Safer хөлөг онгоц нь экологийн сүйрэлд хүргэж болзошгүй цагтай тэсрэх бөмбөг хэмээн анхааруулсаар буй. НҮБ-ын тооцоолсноор тус хөлөг онгоцны ачааг Улаан тэнгист гаргавал 200 000 гаруй загасчин ажилгүй болж, цэвэрлэх ажиллагаанд 20 тэрбум ам.доллар шаардлагатай болно. Гэвч НҮБ-тай зургаан сарын турш шаргуу хэлэлцсэн шинэ гэрээний дагуу хийгдэхээр болсон Нидерландын дипломатууд, олон улсын хандивлагчдын бага хурал нь хөнгөн түүхий нефтийг буулгахад шаардагдах 80 сая ам.долларыг босгосноор байгаль орчинд үзүүлэх хор нөлөөллөөс хамгаалж чадна.
Энэхүү төлөвлөгөө нь НҮБ-ын Йемен дэх суурин зохицуулагч, хүмүүнлэгийн төлөөлөгч Дэвид Гресслигийн санаа юм. Тэрээр Саудын Араб болон Хутигийн дэмжлэгтэй засгийн газруудын дэмжлэгийг авсан гэдгээ мэдэгджээ. 45 настай супертанкер хурдацтай ялзарч байгаа учир тээвэрлэж буй нефть нь алдагдах эсвэл дэлбэрэлт болсны улмаас их хэмжээний тос асгарах эрсдэлтэй байгаа аж.
Safer хөлөг онгоцон дээрх дэлбэрэлтийг саатуулдаг идэвхгүй агаар сарнисан гэж НҮБ-аас мэдэгдээд байгаа юм.
Зөрчилдөөн ба хүрээлэн буй орчны ажиглалтын төвийн Даг Вайр хэлэхдээ: "Хэдийгээр зарим хүмүүс НҮБ-ын зуучлалын төлөвлөгөөний 80 сая ам.долларын өртөгтэй FSO ажиллагаа Safer-ийн аюулыг арилгах эсэхэд эргэлзэж магадгүй ч эс үйлдэхүйн зардал нь үүнээс их байх болно хэмээн анхаарууллаа.
Safer хөлөг онгоцны нөхцөл байдал өдрөөс өдөрт илүү аюултай болж байгааг дэлхий нийт харж байгаа бөгөөд энэ зун яаралтай төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгийг олгох нь нэн тулгамдсан асуудал болоод байна.
Эх сурвалж: The Guardian