Өрхийн эмч сувилагчдын дундаж цалин 800 мянгаас нэг сая төгрөг байна. Цалинг нь нэмэгдүүлнэ гээд ковидын үеэс ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч шийдвэр байхгүй байгаатай холбогдуулан тэд мэдээлэл хийлээ.
Энэ талаар өрхийн эмнэлгүүдийн төлөөлөл,
Бид 2020-2021 оны ковидын үед маш өндөр ачаалалтай ажилласан. Ингээд залгаад эрт илрүүлгийн шинжилгээтэй холбогдуулан мөн л ачаалал нэмэгдэж байна. Бидний цалинг нэмнэ гэж 2-3 жил ярьж байна. Өнөөдрийг хүртэл нэмээгүй учраас УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна.
Өрхийн эмч сувилагчдын цалин өнөөдөр 800 мянгаас нэг саяар хэмжигдэж байгаа шүү дээ. Үүнээсээ татвараа төлнө.
Санхүүжилт нэмэгдэхгүй байгаа учраас хүн нэмж авч чадахгүй байна. Хүн авч чадахгүй болохоор ачаалал өндөр байна. Шинэ ажиллах хүчин авсан ч цалин бага болохоор ажиллах хүчин удаан тогтдоггүй. Манай эмнэлгийн хувьд санхүүжилт нэмэгдэж ирнэ гээд 4-5 хүн нэмж авах тооцоотой байсан. Энэ бүхэн худлаа болж байна. Өрхийн эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн салбарын ажлыг 80 хувь нугалдаг газар.
Төрийн байгууллагын цэвэрлэгчийн цалингаас бага цалинг эмч нар авч байна шүү дээ. Ачаалал их цалин бага нөхцөлд ажиллах хүндрэлтэй байна гэлээ.