Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдрийн байдлаар манай улсын бүх төрлийн паспорттой иргэд 25 улсад, дипломат, албан паспорттой иргэд 35 улсад 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчиж байна. Цаашдаа ч иргэдийнхээ хилийн чанадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж байна гэж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ.
Тэрбээр, 2021 онд дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Словени Улстай,
- Бүх төрлийн паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг Перу Улстай тус тус байгуулсан.
- Цаашид Арабын Нэгдсэн Эмират, Катар Улстай бүх төрлийн паспорттой иргэдийг
- Египет Улстай дилломат болон албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байна гэв.