Улсын орон даяар 2022 оны I ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг, орон нутагт цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Харин нийслэл Улаанбаатар хотод цэрэг татлага тавдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд өрнөнө.
Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага буюу хаврын цэрэг татлагыг төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд ирэх намрын цэрэг татлагад алсын гурван дүүргийг хамруулах аж.
Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:
- Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
- Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль
Хаврын цэрэг татлагад тэнцсэн албан хаагчид хилийн цэрэг, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнд багтана.
Цэрэг татлага нь олон байгууллагын албан хаагч, ажилтнуудыг хамруулсан өргөн хүрээний ажил байдаг. Цэрэг татлагад цагдаа, онцгой байдлын алба, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд болоод нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын албан хаагчид дайчлагдан оролцоно.