Хувцас бурхан, хүн чөтгөр гэдэг шиг хувцаслалтаараа өөрийгөө аварч, нурааж ч болно. Өөрт зохисон өнгийн хувцсыг өмсөхөд та өмнөх орой нь нойргүй хоносон ч, үрчлээ, өө сэвтэй байсан ч бүгдийг нь багасгаж харагдуулдаг байна. Өөрийн стиль имижээ тодорхойлуулснаар буруу хувцас худалдан авахаас сэргийлж, өөртөө итгэх итгэл ч нэмэгдэнэ. Гадаад төрхөндөө итгэлтэй байснаар дотоод өөртөө итгэх итгэл ч дагаад нэмэгддэг байна. Дэлхий дээр байдаг 400, 500 өнгөнөөс өөрт тохирсон өнгийг сонгох талаар "INJ" студиогийн үүсгэн байгуулагч Ч.Ган-Инжээс дараах мэдээллийг авлаа.
Тэрбээр "Намайг Чадраабалын Ган-Инж гэдэг. Бизнесийн мэргэжилтэй. INJ студиогоо хувь хүний хүсэл сонирхлоороо нээсэн гэх юм уу. Тэрнээсээ үүдээд би студиэ нээхийн тулд Elle fashion school-ийг төгссөн. Амьдралын дасгалжуулагч гэж сүүлийн үед их ярьдаг болж байгаа. Олон улсын зэрэгтэй амьдралын дасгалжуулагч гэж явж байгаа. Тэгэхээр аль аль талаас нь тухайн хүний дотоод, гадаад гоо үзэсгэлэнг нь хоёуланг нь анхаарахын тулд энэ хоёр мэргэжлээр мэргэшээд студиэ нээсэн гэсэн үг. Хорвоо дэлхий дээр ер нь бол 400, 500 төрлийн өнгө байгаа. Тэр өнгөнөөс өөртөө зохидог өнгөө гаргахын тулд эхний шалгуур нь та хүйтэн өнгөтэй хүн үү дулаан өнгөтэй хүн үү гэдгийг мэдэх хэрэгтэй байдаг. Тэгээд хүйтэн өнгөтэй хүн өвлийн хүн үү, зуны хүн үү? Дулаан өнгөтэй хүн байвал хаврын өнгөтэй юу, намрын өнгөтэй юу гээд. Ингээд хүнийг дөрвөн улиралд хуваачихдаг гэсэн үг.
Өөрт ямар өнгө зохихыг мэдэхийн тулд нэгдүгээрт эхлээд хэдэн тест явуулдаг. Жишээ нь хоёулаа эхний нь ээлжид хүн ер нь гэртээ таамаглаж үзмээр байгаа бол судасныхаа өнгийг харах боломжтой байдаг. Хүний арьсны пигментийн цаана жишээ нь шар пегмент давуу юу, цэнхэр пегмент давуу юу гэдгээс шалтгаалаад судас нь нэг бол ногоон туяатай үгүй бол хөх туяатай харагддаг. Тэгэхээр одоо би бол дулаан өнгөтэй хүн. Тэгэхээр би илт ногоон туяатай судастай. Нарны гэрэл маш сайн харж байгаад ногоон уу цэнхэр үү гэдгээ эхлээд таамаглал үүсгэж байгаа шүү дээ. Тэрнийхээ дараа color test буюу өнгөний тест хийж байж баталгаажуулдаг гэсэн үг.
Одоо жишээлбэл таны хувьд цагаан, шаргал өнгийг харьцуулахад өөрт чинь зохих өнгө илт царай чинь амарчихсан юм шиг туяарч, гэрэлтэж харагддаг гэсэн үг. Үгүй бол буруу юмаа өмсөх юм бол таван нас нэмчихсэн юм шиг овортой харагдана. Хүнд янз бүрийн үрчлээ үүсчихсэн байдаг. Өө сэв тиймэрхүү юмнууд буруу өнгөн дээр тодорч харагддаг.
Танд цагаан, бор шаргал өнгөнаас цагаан нь мэдээж хамаагүй дээр харагдана. Бор шаргал нь ер нь бол дулаан суурьтай өнгө. Энэ бол жишээ нь надад маш гоё зохидог өнгө гэсэн үг. Харин таны хувьд бор шаргал бараг таван нас нэмчихсэн юм шиг харагдуулна. Учир нь таны судас хөх пигменттэй байсан. Жишээ нь надад хэзээ ч зохидоггүй энэ ясан цагаан өнгө өөрт чинь бол шууд царайнд чинь гэрэл нэмээд л явчхаж байна. Илүү ийм унтаж амарчихсан юм шиг царай нь гэрэлтэж харагдаж байгаа. Тэгэхээр ер нь бол өнгө гэдэг энэнээс авхуулаад л маш их зөрүүтэй байдаг. Энэ болохоор хүйтэн суурьтай өнгө. Тэгэхээр хүйтэн суурьтай өнгө цагаан нь гоё зохиж байгаад бол энэ улаан өнгө жишээ нь өөрт нь шууд гоё зохино гэдгийг би мэдэж байгаа гэсэн үг. Харин энэ бор өнгө над шиг дулаан суурьтай хүнд зохидог бол таны царайг бага зэрэг дарчхаж байгаа гэсэн үг. Цоглог золбоолог бүх юмыг чинь ерөнхийд нь унтраагаад алга болгочихож байгаа юм. Тэгэхээр өнгө гэдэг бол ийм ач холбогдолтой байдаг гэсэн үг. Тэгээд энийг цаашаа үргэлжлүүлээд улам лавшруулаад өөрт чинь л зохих 31 өнгө гаргаж өгдөг гэсэн үг.
Энэ өнгө таны насан туршид өөрчлөгдөхгүй учраас чухал мэдлэг гэсэн үг" гэж хэллээ.