Өнөөдөр Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн Т.Доржхандын зохион байгуулж буй "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болж байна.
Энэ үеэр УИХ-ийн гишүүн Т.Доржханд, Өнөөдөр тулгараад байгаа асуудлууд УИХ-ийн гишүүдээс болж байгаа юм биш. Тогтолцоонооё болж байгаа юм. Энэ хэвээрээ байвал төрийн ордонд хэн ч суусан ялгаа гарахгүй. Тиймээс энэ тогтолцоог өөрчилж, шинэчлэх шаардлагатай байна. Эдийн засгийн асуудал шийдэхдээ тодорхой нэг бодлого баримталж, урт хугацааны байдлыг бодолцож шийдвэрлэдэг болох хэрэгтэй.
Залуус, өөрсдөө хэмнэ гэж шаардаж, жагссан боловч бодитой шийдвэрт хүрсэнгүй. Улсын төсөв 18 их наяд хэвээрээ батлагдсан. Уг нь залуучууд зөвхөн ажилтай орлоготой, амьдралтай болохын тулд жагсаал хийсэн шүү дээ. Гэвч энэ нь талаар нэг боллоо. Тийм болохоор би энэ жагсаалыг иргэн хүний хувьд, дөрвөн хүүхдийн аав хүний хувьд зохион байгуулж байна.
Төр хамгийн эрх мэдэлтэй, төр хамгийн том бизнес эрхлэгч, төрийн байгууллагуудын данхайчихсан тогтолцоо хамгийн буруу байна. Бид нэг нам бүх зүйлийг шийддэг 30 жилийн өмнөх тогтолцоо руу буцаж байна. Үүнийг зогсоохын тулд тогтолцоог болон үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд 57 гишүүний зөвшөөрлөөр өөрчилдөг. Тэр 57 гишүүний эрх мэдлийн дийлэнх нь МАН-д байгаа юм. Тиймээс эрх баригч МАН иргэдийнхээ төлөө эр зориг гаргаж тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй” гэв.