Нигерийн зүүн хойд хэсгийн Чибок бүсэд зэвсэгт халдлага болж долоон хүн амиа алджээ.
Чибок бүс нь мужийн нийслэл Майдугури хотоос 115 км (71 миль) зайд оршдог бөгөөд Гутерриш нийгэмд эргэн нэгдсэн дайчид болон зэвсэгт бүлэглэлийн улмаас дүрвэсэн олон мянган хүмүүс энд амьдардаг.
2009 оноос хойш Африкийн хамгийн олон хүн амтай Нигери улс зүүн хойд зүгт Боко Харам бүлэглэл, түүний салбар Исламын улс Баруун Африк муж (ISWAP)-ийн зэвсэгт бүлэглэлийн халдлагатай тэмцэж байна. Бүлэглэлүүд Шариатын хууль тогтоох, барууны боловсролыг зогсоохын төлөө тэмцдэг.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлснээр хүчирхийллийн улмаас 35 мянга гаруй хүн амиа алдаж, олон сая хүн дүрвэсэн байна.
Нигерийн Ерөнхийлөгч Мухаммеду Бухари энэ долоо хоногийн эхээр цэргийн довтолгоонууд үргэлжилж, олон мянган дайчдыг олноор нь урвуулж, зарим нь дотоод мөргөлдөөний улмаас зэвсгээ хаяж байна гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Aljazeera