Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх гэсэн боловч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан долоо хоног хойшлуулах санал гаргалаа. Уг саналыг гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэнээр хуралдааныг хойшлуулж шийдвэрлэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энэ хуулийн төслийг миний бие ахалж байгаа. Хуулийн хэлэлцүүлгийн явцад зөрүүтэй ойлголтууд гарч ирснийг нэгтгэсэн. Гэтэл дахиад зарчмын зөрүүтэй санал гарсан. Умард Ирландын нэгдсэн вант улсын Далай ашиглалтын захиргаанаас үнэлэмж хийлгэнэ. Элчин сайдын яамнаас чиглэл авна гэсэн асуудал ярьсан учраас хойшлуулах санал гаргасан. Мэргэжлийн яам, чиглэлийн яамыг нэгдсэн байр суурьтай оруулж ир гэдэг саналтай байгаа. Уг хуулийг татах бол Зам тээврийн хөгжлийн сайд өөрөө татах ёстой байдаг" гэсэн юм.