Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан өнөө өглөө 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар
- Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
- Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих БНСУ-ын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.