Дөрөвдүгээр сарын 30-нд “Edelweiss” Art Gallery болон “Artwave Mongolia” Дүрслэх урлаг,хувцас загварын агентлагийн нээлт зэрэг боллоо.
Галерейн болон агентлагийн талаар “Artwave Mongolia” Дүрслэх урлаг хувцас загварын агентлагийн үүсгэн байгуулагч, “Edelweiss” Art Gallery-н арт директор Ц.Нямдулам, “Манай агентлаг дүрслэх урлаг,хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Уран бүтээлчдийг дотоодын болон олон улсын зах зээлд таниулан сурталчлах, үзэсгэлэнг нь зохион байгуулах болон маркетинг пи арын ажлыг хариуцаж ажиллана.
Бидний бусдаас ялгарах онцлог, давуу тал бол дүрслэх урлаг, хувцас загвар хоёрын хоорондын зохицол, уялдааг соргогоор олж харж хооронд нь хослуулснаар өмнө нь байгаагүй өөр өнцөг гарч болохыг харснаараа онцлог юм.
Уран бүтээлчийн өвөрмөц сэтгэлгээг өөр талбарт нээн гаргаснаар илүү сонирхолтой бүтээлч ажил бий болох нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ бид уран бүтээлчдэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор бүтээлийг нь зуучлах, худалдах хэлбэрээр хамтран ажиллана. Мөн бүтээлч үйл ажиллагааг нь нэмэгдүүлэхэд түлхэц болж хамтран ажилладаг уран бүтээлчдээ олон улсын резиденс хөтөлбөрүүдэд хамруулахыг зорьж байна. Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийн гоо зүйн болон урлагийн боловсролыг дээшлүүлэх, урлагаар дамжуулж нийгэмд эерэг нөлөөг бий болгох олон төсөл хөттөлбөрүүд хэрэгжүүлэхээр зэхэж байгаа.
Одоогоор бид 30 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Уран зураг, гэрэл зураг, баримал, инстолляци, хувцас, гар урлал зэрэг олон нэр төрлийн бүтээлийг бэлнээр болон захиалгаар зах зээлд нийлүүлэх боломжтой. Мөн бид хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан урлагийн сэтгэл заслын хөтөлбөр, хувь хүн албан байгууллагуудад чиглэсэн стилистийн болон имидж бүрдүүлэлтийн зөвлөх үйлчилгээ, интерьер дизайны ажлыг хийж гүйцэтгэнэ” гэв.
“Edelweiss” арт галерейн хувьд онцлог гэвэл дотоодын уран зураг сонирхогч цуглуулагчдаас гадна “Edelweiss” арт зочид буудалд буудаллах олон улсын зочдод уран бүтээлчдийн бүтээлийг танилцуулах таатай боломжийг бүрдүүлж байгаа. Мөн зөвхөн Дүрслэх урлагаар хязгаарлалгүй урлагийн бүх л төрлийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж “Edelweiss” арт галерейг урлагт хайртай хүмүүсийн цуглах дуртай урлагийн диваажин болгохыг хүсч байна.
Бид албан ёсны нээлтийн баяраа тохиолдуулан “PASSION” нэртэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 17 уран бүтээлч 29 уран бүтээлээр оролцож байгаа ба 05.01-06.01 ны хооронд дэлгэгдэнэ. Энэ 4 долоо хоног бол урлагаар амьсгалсан өдрүүд байх болно. Учир нь галерейн зүгээс таны мэдрэмжийг хөглөх сонирхолтой эвентүүд төлөвлөж байна.
Хүн бүхэнд өөр өөрийн хүсэл тэмүүлэл бий. Тэр хүсэл тэмүүллээ үргэлж санаж явахад тань урлаг таньд туслах болно. Урлагт өөрийн зүрх сэтгэлээ нээвэл таны зүрх сэтгэлийн ертөнцөд гайхалтай зүйл заавал тохиолдоно гэсэн санааг өгүүлэхийг зорьлоо.