Politico сэтгүүлд, АНУ даяар үр хөндөлтийг зөвшөөрсөн 1973 онд болсон Роу-ийн эсрэг Вэйдийн хэргийг Дээд шүүх хүчингүй болгоход бэлэн байна гэжээ.
Шүүгч Самуэль Алитогийн бичсэн олонхийн саналын анхны төслийн дагуу “Роу-ийн эсрэг Вэйд”-тэй холбоотой шийдвэрийг цуцлахаар Дээд шүүх санал хураалт явууллаа.
Энэхүү дүгнэлтийн төсөл нь үр хөндөлтийн эрхийг холбооны үндсэн хуулиар хамгаалсан 1973 оны шийдвэрийг бүрэн үгүйсгэж буй аж. "Роу-ийн эсрэг ¥ Вэйдийн хэрэг эхнээсээ маш буруу байсан" гэж Алито бичжээ.
"Үндсэн хуулиа анхаарч, үр хөндөлтийн асуудлыг ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдөд буцааж өгөх цаг нь болсон. Маргаантай хэргүүдийг хэлэлцэх нь өнгөрсөн хугацаанд жигд явагдаж байсан. Санал хураалтаас гарсан шийдвэрийг танилцуулахаас хэдхэн хоногийн өмнө шүүгчид саналаа өөрчилж ч магадгүй. Ирэх хоёр сарын хугацаанд буюу эцсийн шийдвэрийг нийтлэх хүртэл дурдагдаж байгаа шүүхийн шийдвэр эцсийнх биш байх болно. Хоёрдугаар сард боловсруулсан уг шийдвэрийн шууд нөлөө нь холбооны үндсэн хуулиар үр хөндөлтийн эрхийг хамгаалах хагас зуун жилийн мөрдөгдсөн үр хөндөлтийг хязгаарлах, хориглох эсэхийг шийдэх эрхийг муж бүрт олгоно” гэж тэмдэглэлд бичжээ.
Шүүхийн орчин үеийн түүхэнд ямар ч шийдвэрийн төсөл хэрэг хянан шийдвэрлэх шатандаа байхад олон нийтэд энэ удаагийнх шигээр ил мэдээлэгдэж байгаагүй аж.
Шүүхийн ажиглагчдийн зарим нь консерватив олонх 49 жилийн өмнөөс жишиг болгосон үр хөндөлтийн эрхийг цуцална гэж таамаглаж байсан бол бодит байдалд энэ төсөл нь шүүх Роу-гийн логик болон хууль эрх зүйн хамгаалалтаас татгалзахыг эрмэлзэж байгааг харуулж байгаа юм.
Энэхүү саналын төсөл нь Миссисипи муж улсын анхан шатны шүүхээс жирэмсний 15 долоо хоногоос эхлэн үр хөндөлтийг хориглосон хоригоо сэргээх саналаас үүдэлтэй.
1973 онд Роу-ийн эсрэг Вэйдийн хэрэг гэгдэх маргаан гарчээ. Уг маргаанаар үр хөндөлтөд хууль бусаар төрийн зохицуулалт хийх нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг дээр 2 тал маргасан байдаг.
Эх сурвалж: Politico