Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Алабама мужийн Лаудердэйл дүүргийн шоронгоос харгалзагч Вики Уайт хоригдол Кэси Уайтын сэтгэцийн эрүүл мэндийг шалгуулах шалтгаанаар авч гараад оргосон байна.
Тэд хоорондоо ямарч холбоогүй хүмүүс байсан бөгөөд шоронгийн захиргаа сүүлд хоригдлын сэтгэцийг шалгуулах ажил төлөвлөгдөөгүй байсныг олж мэджээ. Өөрөөр хэлбэл харгалзагч Уайт хоригдлыг оргуулах ажлыг зохион байгуулсан нь тодорхой болов.
Харгалзагч өөрийн орон сууцыг сарын өмнө зарсныг мөрдлөгийн явцад тогтоожээ. Харгалзагч Уайт 25 жил тухайн шоронд ажиллаж байгаа. Шилдэг ажилтан болсон үлгэр жишээ мэргэжилтэн аж.
Харин оргосон хоригдол Кэси Уайт нь хүн амины хэрэгт шалгагдаж байсан байна. Түүнийг 205 см орчим өндөр нуруутай, зэвсэглэсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Тэдний хооронд оргохоос өмнө ямар нэг харилцаа байсан эсэхийг мөрдөгчид шалгаж эхэлжээ.
АНУ-ын Маршалын Албанаас оргосон хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн хүнд $10,000-ын шагнал амласан байна.
эх сурвалж: BBC