Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн дүн, 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Нийслэлд худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлыг тогтмол зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
- Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, мод тарих, ургуулах, төгөл байгуулах, арчлах, зүлэгжүүлэх, мөн харшлаас сэргийлж шарилж, хогийн ургамлыг устгах ажлыг хуваарийн дагуу зохион байгуулах,
- Зуны улирал ирсэнтэй холбогдуулан нийслэлийн усан оргилууруудыг тавдугаар сарын 20-ны өдрөөс ажиллуулах,
- Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажилд онцгой анхаарах, ойролцоо амьдардаг олон нийтэд мэдээлэл хүргэх,
- Хүүхдүүд гадаа тоглож наадах цаг үе эхлээд байна. Эцэг эхчүүдийн анхаарал сарнидаг. Тиймээс сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, иргэдэд, тэр дундаа хүүхдүүдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд анхаарахыг тус тус үүрэг болголоо.