АНУ-ын өндөгний үйлдвэр шувууны томуугаар өвчилсөн 5.3 сая тахиагаа шатаах замаар устгалд оруулж, бүх ажилтнуудаа ажлаас нь халжээ.
Дэлхийн хамгийн том өндөгний үйлдвэрүүдийн нэг болох Айовад байрлах тус үйлдвэр шувууны томуугийн нэг тохиолдол илэрсний дараа таван сая гаруй тахиагаа аймшигт аргаар устгаж эхэлжээ. АНУ-д сүүлийн долоон жилийн хугацаанд болоогүй хамгийн том шувууны томуу дэгдэж байгаа энэ үед Рембрандт Энтерпрайз үйлдвэр вирусын тархалтыг хязгаарлахаар үхсэн тахиануудыг савласан торноос гаргах хүнд хэцүү ажлыг ахлагч нартаа даалгасан гэнэ.
Айова муж болон Мэйнээс Юта хүртэлх 28 муж улсын тахиа, цацагт хяруулын фермүүдэд устгал хийгдэж эхэлсэн бөгөөд Айова мужийн үйлдвэрүүд дэгдэлтийг дарахын тулд 22 сая гаруй шувууг устгасан байна. Рембрандт дахь 5.3 сая тахиа нядалсан нь тус улсын аль ч үйлдвэрийн ферм дэх хамгийн их тоо болж байгаа юм.
Ажилчтнууд сар шахам хугацаанд үхсэн шувууг торноос гаргаж, тэргэнцэрээр зөөн асгаж, ойролцоох талбайд овоолж, асар том нүхэнд булсан байна. Тахиа устгалын дараа 250 орчим хүн ажлаасаа халагджээ.
Амьтны эрхийг хамгаалагчид Рембрандтын эзэн, тэрбумтан Глен Тейлорыг онилон, түүний эзэмшдэг мэргэжлийн сагсан бөмбөгийн баг Миннесота Тимбервулвес багийн тоглолтыг тасалдуулахыг оролджээ.
Рембрандтын ажилчдын төлөө дуугарах хүн цөөн байсан нь тэдний зарим нь бичиг баримтгүй цагаачид байсантай холбоотой гэнэ.
Эх сурвалж: The Guardian