Их Британийн парламентийн гишүүн, 65 настай Нейл Пэриш гар утсаараа насанд хүрэгчдийн кино үзсэн нь батлагдсан учир огцорчээ.
Эрх баригч Консерватив намын хууль тогтоогч тэрээр парламентын танхимд утсан дээрээ порнограф үзсэнээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
2010 оноос хойш парламентын гишүүнээр ажиллаж байгаа Нил Париш энэ сарын 5-нд болох Их Британид орон нутгийн сонгуулийн өмнө бусдын хууль бус хэргүүдийг намжаахыг хүссэн өөрийн намын гишүүдийн шахалтад орсноор ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж улс төр судлаачид дүгнэж буй.
Байгаль орчин, хүнс, хөдөөгийн асуудал эрхэлсэн хорооны дарга Париш тракторын вэб сайтыг үзэх гэж оролдсон боловч ижил төстэй нэртэй порно сайт руу орж, "бага зэрэг" үзсэн гэж хэлжээ. Тэрээр "Миний хамгийн том гэмт хэрэг бол хоёр дахь удаагаа тэр сайт руу орсон. Би өөрийгөө өмөөрөхгүй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: aljazeera