МЭК ХХК судалгааны төвөөс 2022 оны дөрөвдгээр сараас 2022 оны тавдугаар сард хүнсний багцын үнэ хэрхэн өөрчлөгдсөн, өссөн талаар судалгааг хийсэн байна. Ингэхдээ Номин супермаркетын хүнсний үнэ дээр тулгуурлажээ. Нэг өрхийн өдөрт гурван удаа хооллох нэг өдрийн хүнсийг цуглуулжээ. Үүнд, өглөөний цайнд талх, өндөг, хиам, жүүс, өдрийн хоолонд мах, хүнсний ногоо, будаа гэх мэтээр тооцоолсон байна.
Хүнсний багцыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ны үнийг 2022 оны тавдугаар сарын 1-тэй харьцуулахад 3,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүнсний багцыг 2018 оны нэгдүгээр сарын 18-ны үнийг 2022 оны тавдугаар сарын 1-тэй харьцуулахад 69,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хүнсний багцыг 2021 оны нэгдүгээр сарын 9-ны үнийг 2022 оны тавдугаар сарын 1-тэй харьцуулахад 22,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.