Канадад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс үүдэлтэй халдлага болжээ. Орон нутгийн эрх баригчид Ричмонд хотын ахлах сургуульд 14 настай сурагчийг зодож гэтмээсэн гэх уг хэргийг шалгаж байна.
Хью Бойдын дунд сургуулийн 9-р ангийн сурагч Женис Ши-г 17 настай 11-р ангийн сурагч сургуулийн коридорт зодсоны улмаас толгойдоо гэмтэл авчээ. Хохирогч охин үдийн цайны цагаар шатаар бууж байх үед гэмт этгээд араас нь гүйж очин түүнийг цохиж, доромжилж эхэлсэн гэнэ. "Тэр намайг гомофоби доромжлол гэж нэрлэсэн. Тэр намайг бүдүүлэг үгсээр доромжилж, бүх Ази хүмүүсийг муухай гээд, азиудыг үзэн яддаг гэж хэлсэн" гэж Ши хэлжээ. Хэрэг гарахаас өмнө гэтм этгээд түүнтэй ярилцаж, харьцаж байгаагүй аж.
Эмнэлэгт яаралтай хүргэгдэн эмчлүүлсэн Ши-гийн тархи доргисон гэж оношлогдсон төдийгүй энэ явдлын дараа тэрээр сургуульдаа буцаж очихоос айдаг болжээ.
Хохирогчийн ээж Жордана Соренсен, Ши зүдуулж, толгойдоо цохиулсны улмаас хоёр ч удаа ухаан алдаад байхад нь сургууль дээр очсон байна. Хохирогчийн аав Тим Соренсен бусад оюутнуудыг хөндлөнгөөс оролцох хүртэл охиныг нь гэмт этгээд газар хэвтэж байхад нь нүүр рүү нь удаа дараа цохиж байсан гэдгийг гэрчүүдийн амнаас сонссон аж. Тэрээр хэлэхдээ, орон нутгийн эрх баригчид халдлага үйлдсэн этгээдийг танхайн хэргээр албан ёсоор яллах болно гэж мэдэгдсэн гэдгийг дамжуулсан байна.
Одоогоор энэ хэргийг Ричмонд дахь Цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ. Ши-ийн биед халдаж, зодож гэмтээсэн оюутан Иан Хендерсоныг хэргийн газраас баривчилж, хууль ёсны асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. "Хувийн нууцлалын асуудал болон Залуучуудын эрүүгийн эрх зүйн хуулийн хязгаарлалтын улмаас дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох хүмүүсийн нэрийг зарлах боломжгүй" гэдгийг Цагдаагийн албанаас мэдээллэв.
Залуучуудын холбогдсон гэмт хэргийн тухай мэдээллийг нийтлэх ёсгүй гэж заасан Залуучуудын эрүүгийн хууль тогтоомжийн дагуу сэжигтний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахгүй гэнэ.
Ричмонд сургуулийн харилцаа холбооны захирал Дэвид Садлер CBC сувагт мэдэгдэл хийж, сургуулийн удирдах зөвлөл "эерэг уур амьсгал, аюулгүй, эрүүл орчин" бүрдүүлэх үүрэг хариуцлагаа ухамсарлаж байгааг мэдэгджээ. Садлер мөн сургуулийнхаа нийгэмлэгийн гишүүн бүр бусдыг хүндэтгэх ёс зүйтэй, хууль ёсны дагуу ажиллах ёстой гэдгийг онцолсон байна.
Гэр бүлийн найз Сюзан Тран Шигийн "гэмтлийн зөвлөгөө, эмчилгээ, физик эмчилгээ"-г санхүүжүүлэхэд туслах зорилгоор GoFundMe дээр кампанит ажил эхлүүлжээ. Тран хэлэхдээ, цуглуулсан мөнгөний тодорхой хэсгийг түүнд болон түүний гэр бүлд "энэ аймшигт үйлдлийнхээ төлөө шударга ёс тогтооход нь" туслах зорилгоор өгнө гэдгээ хэлжээ.
Эх сурвалж: Yahoo News