Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Төрийн хэмнэлтийн хууль дээр цахим дэлгүүр гэж ойлголт гэнэт ороод ирлээ л дээ. Тэгэхээр нэр томьёоны тодорхойлолт гэдэг зүйл байх ёстой л доо. Монгол улсын хууль тогтоомжид анх удаа цахим дэлгүүр гэдэг ойлголт зөвшөөрөлгүйгээр орж ирж байна шүү дээ. Тэгэхээр цахим дэлгүүр гэж юуг ойлгох вэ гэдэг ойлголт чинь энэ хуульд байх ёстой л доо. Тэгэхээр ойлгомжгүй. Төрийн хэмнэлтийн хууль дээр гуя дагуулж хүзүү гэдэг шиг, арай үгүй байлгүй дээ гэсэн чинь харин төр цахим дэлгүүр байгуулах гэж байгаа гэж юм ярих юм. Та нар чинь төрийн үйлчилгээг иргэддээ хурдан шуурхай явуулаад авлигалаас ангид байя, цахимжуулъя гээд байгаа биз дээ. Үүний чинь тулд мэргэжлийн холбоо, хувийн хэвшлээрээ ажил гүйцэтгүүлье гээд энэ зарчим байгаа юм биш үү. Гэтэл зарчим логикийнхоо эсрэг Төр дахиад л нэг өрсөлдөөн бий болгох гээд байгаа юм.
Хүмүүс өөрсдөө ороод дуртай онлайн дэлгүүрээсээ мэдээллээ аваад хамгийн хямд үнээ сонгоод авч болоод байгаа юмыг дахиж нэг цахим дэлгүүрийг Төр байгуулчхаад заавал та нар багтсан байх ёстой гэдэг ийм шалгуур тавих гээд байгаа юм. Төр заавал ийм ажил хийж яг яах гэж байгаа юм. Энэ чинь зорилго нь өөрөө буруу байна шүү дээ. Тэгэхээр энэ цахим дэлгүүр гэдэг ойлголтоо нэгт нэр томьёогоо тодорхойл. Хаана яаж тодорхойлоод байгаа юм. Хоёрт ийм хууль дагуулаад дахиад нэг ийм бүтэц хийх гээд байгаагаа одоо болих хэрэгтэй. Одоо энэ Төрийн байгууллагууд нь магадгүй бид ийм ажил санаачилсан юм. Тэгвэл энийг хуульчлаад өгчихье гэдэг юм уу, яадаг юм. Тэгээд л нэг ийм юм оруулж ирчхээд тэгээд будилаан үүсгээд байх юм. Одоо энэ ямар ч шаардлага байхгүй шүү дээ" гэж хэллээ.