Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй Увс нуур галын бөхчүүд цусны цагаан эсийн хорт хавдараар өвчилсөн Б.Тэмүүлэн хүүгийн хандивын аянд нэгджээ. Одоогоор 300 сая төгрөгийн хандив цугласан байна.
Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Гэвч уг хагалгааг Монголд хийх боломжгүй учир Турк улсад яаралтай эмчилгээ хийлгэхэд 520 сая төгрөг шаардлагатай байгаа юм.
Чөмөг шилжүүлэх хагалгааны донор заавал төрсөн ах, эгч дүү байдаг юм байна. Эцэг эх, ялангуяа эцгийн таарах магадлал тун бага байдаг юм байна. Иймээс хоёр настай дүү нь донор болохоор шинжилгээ өгөөд байгаа юм.
Цаг хугацаа давчуу байгаа учир ард иргэдээсээ хандивын гараа сунгахыг хүссэн юм.
Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд хандив илгээх ДАНСНЫ ДУГААР: 5845426180