Амазон компани 2015 оноос хойш анх удаагаа алдагдалтай ажиллаж, хувьцааных нь үнэ 10 хувиар унасан байна. Технологийн аварга компанийн орлого эхний улиралд 7 хувиар буурч 116.4 тэрбум ам.долларт хүрчээ.
Борлуулалт удааширч, зардал нэмэгдэж, цахилгаан автомашины компани Rivian-д оруулсан хөрөнгө оруулалт үр ашиггүй болсны улмаас Амазон пүрэв гарагт 2015 оноос хойш анхны алдагдлаа зарласан юм. Энэ мэдээний дараа тус компанийн хувьцааны үнэ 10 хувиар унав.
Өнгөрсөн оны мөн улиралд Амазоны борлуулалт 44 хувиар өсөж 108.5 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ улиралд 3.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Цаашид илүү их алдагдал хүлээж болзошгүйг тус компани анхаарууллаа. Энэ улиралд Амазон 2021 оны хоёрдугаар улиралд 7.7 тэрбум ам.долларын орлоготой байсан бол 1 тэрбум долларын алдагдал болон 3 тэрбум долларын ашиг орлого олно гэсэн хүлээлттэй байгаа аж. Амазоны цахилгаан тээврийн хэрэгслийн Rivian компанид эзэмшиж байсан хувьцаа энэ алдагдалд голлон нөлөөлсөн. Амазон компани Rivian-ын хувьцааны 20 орчим хувийг эзэмшдэг бөгөөд цахилгаан автомашины хувьцаа 50 гаруй хувиар унасны дараа 7.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд нь нөлөөлсөн аж.
Амазон нь цар тахлын хамгийн том ялагчдын нэг байсан юм. Хэрэглэгчид онлайнаар дэлгүүр хэсэж, компаниуд бизнесээ явуулахын тулд Amazon Web Services (AWS) буюу үүлэн тооцооллын нэгж рүү хандсанаар борлуулалт нь асар их өсөлт үзүүлж байлаа. AWS-ийн борлуулалт улирлын туршид 37 хувиар өссөн.
Ковид-19-ийн вакцинжуулалтын түвшин нэмэгдэж, эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо буурч байгаа тул худалдан авагчид энгийн худалдан авалт руу буцаж шилжиж байна. Mastercard SpendingPulse-ийн сарын гүйлгээний тайлангаас үзэхэд гуравдугаар сард дэлгүүрийн худалдаа 11.2 хувиар өссөн бол онлайн худалдаа 3.3 хувиар буурчээ.
Амазон бол өөрчлөлтийг мэдэрч буй цорын ганц онлайн худалдааны платформ биш юм. Тооллогын товчооны мэдээллээс үзэхэд онлайнаар хийсэн жижиглэнгийн худалдан авалтын эзлэх хувь 2020 оны хоёрдугаар улиралд 15.7% байсан бол 2021 оны сүүлийн гурван сард 12.9% болж буурсан байна. Гэхдээ Mastercard-ийн судалгаагаар онлайн жижиглэнгийн худалдаачид цар тахлын үед асар их ашиг олжээ. 2019 оны 3-р сараас 2022 оны 3-р сар хүртэл цахим худалдаа 83%-иар өссөн бол дэлгүүрийн худалдаа ердөө 9.4%-ийн өсөлттэй байсан гэнэ.
Амазон компани орон даяар эвлэлдэн нэгдэж, цалингаа нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл, тэтгэмжийг сайжруулах талаар хэлэлцээр хийхийг шаардаж буй ажилчдын нэмэлт дарамттай тулгараад буй.
Эх сурвалж: The Guardian