НҮБ-ын Хүүхдийн сан болон ДЭМБ-аас Ковид-19 нь бусад олон өвчний эсрэг вакцинжуулалтын кампанит ажлыг тасалдуулсан гэдгийг мэдэгдлээ.
Улаан бурхан өвчний тохиолдол энэ онд дэлхий даяар бараг 80 хувиар өссөн байна гэж НҮБ лхагва гарагт мэдэгдээд улаан бурхан өвчний тохиолдол нэмэгдэж байгаа мөн бусад өвчний дэгдэлт гарах магадлалтайг анхаарууллаа.
Коронавирусийн тахал дэлхий даяарх олон өвчний эсрэг вакцинжуулалтын кампанит ажлыг тасалдуулж, сая сая хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж болзошгүй "төгс шуурга" үүсгэсэн гэж НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ) болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) мэдэгдэлдээ дурджээ.
“Дэлхий даяар 2022 оны 1, 2-р сард бараг 17,338 улаан бурхан өвчний тохиолдол бүртгэгдсэн бол 2021 оны эхний хоёр сард 9665 тохиолдол бүртгэгдсэн” гэж НҮБ-ын агентлагууд мэдээлж, вакцинжуулалтын түвшин буурах үед хурдан илрэх хандлагатай байгааг нэмж хэлэв.
Энэ сарыг хүртэл сүүлийн 12 сарын хугацаанд улаан бурхан өвчний томоохон 21 дэгдэлт гарсны ихэнх нь Африк, Зүүн Газар дундын тэнгис хавиар байсныг НҮБ-ын мэдээлэл харуулж байна. Сомали улсад сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн олон улаан бурхан өвчнөөр өвчилсөн тохиолдол буюу 9000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Йемен, Афганистан, Нигери, Этиоп зэрэг орнууд ямар нэг хэлбэрийн халдварт өвчинтэй нүүр тулаад байгаа аж.
Украины дайн Европт улаан бурхан өвчнөөр өвчлөгсдийн хамгийн өндөр түвшинд хүрсэн (2017-2019 )тус улсад уг өвчин дахин сэргэж магадгүй гэсэн болгоомжлол бас бий.
2020 онд Ковид-19 тахлын тархалтын улмаас 23 сая гаруй хүүхэд ердийн вакцинд хамрагдаагүй нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн тооноос илүү байгаа юм.
Эх сурвалж: Аljazeera