Хүн амын тоо өсөж, дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр дэлхийн бүс нутгууд цөлжилтөд илүү өртөмтгий болж байна. Хөрсийг бохирдуулж, чанарыг муутгадаг хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалсан өөрчлөлт нь хөрсийг гэмтэж, цөлжсөн хуурай газар бий болох явцыг түргэсгэж байна.
Ургамлын тоо цөөрч, элсэрхэг газар улам тэлэн гол цөөрөм ширгэж байгаа энэ үед цөлжилт нь Монголд санаа зовоосон асуудал хэвээр байна.Тиймээс цөлжилтийн нөхцөл байдлыг олон нийтэд таниулах, хор уршгийн бодит нөхцөл байдлыг иргэдэд таниулах, хүүхдийн нүдээр байгаль дэлхийг тольдох, тэдний дуу хоолойг томчуудад хүргэх зорилгоор Европын холбоо, БОАЖЯ болон Монгол дахь Францын элчин сайдын яам хамтран Монгол орны дөрвөн зүг найман зовхист аж төрж, суралцаж буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Цөлжилтийн эсрэг Монгол Улс” сэдэвт фото гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
Монгол Улсын 21 аймаг 330 сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам