Дэлхийн хамгийн том далдуу модны тос үйлдвэрлэгч Индонези улс хүнс, гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнд ашигладаг түүхий эдийг экспортлохоо хориглож буйгаа зарлалаа.
Индонез улс далдуу модны тосны экспортод гэнэтийн хориг зарласны дараа шар буурцаг, наранцэцгийн тос, рапс зэрэг хүнсний тосны үнэ өсөх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулав.
Цаг агаарын тааламжгүй байдал, Украин руу Орос түрэмгийлсний улмаас хүнсний тосны хомсдол үүсээд байсан. Үүн дээр нэмээд Индонезийн уг хориг нь шатахуун, хүнсний үнийн өсөлтөд нэрвэгдсэн Ази, Африкийн мэдрэмтгий хэрэглэгчдэд нэмэлт дарамт учруулах юм.
"Индонезийн шийдвэр зөвхөн далдуу модны тосны хүртээмжид нөлөөлөөд зогсохгүй дэлхий даяарх ургамлын тосонд нөлөөлсөн" гэж LMC International түүхий эдийн зөвлөх компанийн тэргүүн Жеймс Фрай Ройтерс агентлагт ярьжээ.
Бялуу, хоол хуурч амтлах тосноос эхлээд гоо сайхан, цэвэрлэгээний бүтээгдэхүүнд хэрэглэдэг дал модны тос нь дэлхийн ургамлын тосны тээвэрлэлтийн бараг 60 хувийг эзэлдэг шилдэг үйлдвэрлэгч Индонези улс нийт ургамлын тосны экспортын гуравны нэг орчим хувийг эзэлдэг. Далдуу модны тосны хориг нь дотоодын үнийн өсөлттэйгөө тэмцэхийн тулд авч буй экспортын хориг гэнэ.
Пакистаны хүнсний тос боловсруулах нийгэмлэгийн (PEORA) дарга Рашид ЖанМохд “Индонезийн далдуу модны тосны алдагдлыг хэн ч нөхөж чадахгүй. Улс орон бүр хохирох болно" гэж мэдэгдсэн байна.
Ургамлын тосны үнэ сүүлийн зургаан сарын хугацаанд аль хэдийн 50 гаруй хувиар өсөөд байгаа бөгөөд Малайз дахь ажиллах хүчний хомсдол, шар буурцаг, канолагийн тосны хамгийн том экспортлогч Аргентин, Канад зэрэг улсуудад ган гачиг болох зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан нийлүүлэлтээ хязгаарлаад байгаа билээ.
Худалдан авагчид Украинаас наранцэцгийн ургац авах нь хүндрэлийг намдаана гэж найдаж байсан ч Оросын түрэмгийллийн улмаас Киевийн нийлүүлэлт мөн зогсжээ.
Эх сурвалж: The Guardian