З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана

Коронавируст халдварын 50 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Эдгээр шинэ тохиолдлын 35 нь нийслэлд, 15 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 426 хүн гэрийн хяналтад байгаа бол 209 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 5
- хүндэвтэр 133
- хүнд 51
- нэн хүнд 20 хүн байгаа юм.
Түүнчлэн жирэмсэн хоёр эмэгтэй, 10 хүүхэд коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.