Ням гарагийн үүрээр Малигийн төв хэсэгт байрлах гурван цэргийн хуаран руу тэсрэх бодисоор дүүрсэн машинуудыг оруулж дэлбэлсэн халдлага гарлаа.
Мөн Буркина-Фасогийн хойд хэсгийн хилийн дагуу ням гарагийн үүрээр Гаскинде болон Побе-Менгао дахь цэргийн ангиудад нэгэн зэрэг халдлага үйлдэж, есөн цэрэг, зургаан энгийн иргэн амиа алдсаны хоёр нь өөрийгөө хамгаалах зэвсэгт бүлэглэлийн гишүүн байсан гэж цэргийнхэн мэдэгдэв. Цэргийнхний мэдэгдсэнээр халдлага болсон Севаре хуаранд зургаан цэрэг амь үрэгдэж, 15 цэрэг шархаджээ.
Мали улсад болсон гурван удаагийн халдлагын үеэр мөн 30 орчим цэрэг шархадсан. Үүнийг галын номлогч Амаду Коуфатай холбоотой Катиба Макина бүлэглэл үйлдсэн гэдэг нь батлагсан байна.
Катиба Макина бол Сахелд үйл ажиллагаа явуулдаг Аль-Каидатай холбоотой Ислам ба лалын шашинтнуудыг дэмжих бүлгийн нэг хэсэг юм.
"Ням гарагийн өглөө Катиба Макинагийн мужахидууд (Малийн зэвсэгт хүчний) гурван хуаранд цохилт өгсөн" гэж тус бүлгийн нэг гишүүн Франс Пресс агентлагт илгээсэн аудио зурвасаар дамжуулан мэдэгдсэн байна.
"Бид эдгээр хуарангуудыг минутын дотор нэгэн зэрэг дэлбэлсэн. Цэргүүдийн амь наснаас гадна эд материалын хохирол учруулсан” гэж аудио бичлэгт дурджээ.
Цэргийн эх сурвалжийн мэдээлснээр Севаре цэргийн хуаранд хийсэн дайралтаар 11 халдлага үйлдэгчийг устгаж, хоёр АК-47 автомат буу, гар утас болон бусад цэргийн хэрэгслийг нь олзлон авчээ.
Эх сурвалж: Aljazeera