ТЕГ-аас иргэн Ч.Мөнхбаярыг эх орноосоо урвасан, гадаадын тагнуулын байгууллатай холбоотой болон авлига авсан гэх үндэслэлээр шалгаж, цагдан хориод байгаа билээ. Тэгвэл иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр өмгөөлөгч Г.Баасан "Иргэн Ч.Мөнхбаяр хоригдоод 66 хонож байна. Энэ хүн дахин гэмт хэрэг хийх ямар ч үндэслэлгүй, сэтгүүлч хүн. Дээр нь, энэ хүнийг төрийн нууцын мэдээллийг гадаадад худалдсан, цуглуулсан, дамжуулсан гэдэг зүйл, заалтаар яллах гэж оролдож байна. ТЕГ агнуулын ерөнхий газар болжээ, ТЕГ бусдыг агнадаг газар болсон байна. Ч.Мөнхбаяр ийм гэмт хэрэг хийх хүн биш, сулла гэдэг асуудлыг хөндөөд эхэллээ. Ганцхан Ч.Мөнхбаярыг баривчилсан. Түүнийг бүтэн нэг жил гурван сар тагнаж, мөрдсөн байдаг. Энэ нь хуулийг ноцтой зөрчсөн" гэж хэллээ.