Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 15 хүнээс коронавируст халдвар илэрчээ. Халдварын 10 нь Улаанбаатарт, тав нь орон нутагт бүртгэгджээ.
Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 212 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 458 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 12 нь нэн хүнд, 56 нь хүнд, 139 нь хүндэвтэр, тав нь хөнгөн оноштой байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол Өмнөговь аймагт илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.