Өнгөрсөн баасан гарагт УБЕГ-ын ажилтнуудыг АН-ын ҮБХ-ын гишүүд АТГ-д хууль зөрчсөн үндэслэлээр шалгуулахаар өгсөн. Гэтэл өнөөдөр тус газрын Б.Г, Д.Ч нар Улаанбаатар-Сөүлийн нислэгээр гадагшаа ниссэн байна.
Энэ талаар АН-ын ҮБХ-ын гишүүд "АН -ын намын тамгыг хууль бусаар хувилсан асуудлаар бид АТГ-т, Улсын бүртгэлийн газрын хэд хэдэн удирдлагууд болон ажилтнуудыг шалгуулахаар өгсөн боловч өнөөдөр буюу 4-р сарын 24-нд 11 цагаас нэр бүхий хоёр ажилтан БНСУ-руу нисэж байгаа юм байна. АТГ-т шалгагдаж байгаа бол хуулийн хүрээндээ энэ хүмүүс гадагшаа гарах үндэслэлгүй байх ёстой. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргах гэсэн боловч амралтын өдөр учраас хүлээж авах хүн байхгүй байна. Бид маргааш шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн гомдол гаргана. АН-ын тамгыг хувилж өнөөдрийн үл ойлголцлын асуудлыг үүсгэсэн энэ явдлыг даамжруулж байна гэж үзэж байна. Эдгээр хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой" гэж хэллээ.