Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх шинжлэх ухааны зөвшилцөлд харшилсан буюу төөрөгдүүлсэн сурталчилгааг хориглож байгаагаа Твиттер компани Дэлхийн өдөр буюу Баасан гарагт зарлалаа.
Твиттер платформ "Бид уур амьсгалын өөрчлөлтийг үгүйсгэх үзлийг Твиттерт сурталчилж болохгүй, мөн уур амьсгалын хямралын талаарх ташаа мэдээллийг ч сурталчлахгүй байх ёстой гэж үзэж байна" гэжээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг үгүйсгэдэг хүмүүс Twitter, Facebook зэрэг сайтуудыг онилон, тэдгээр платформын олон зуун, мянга мянган хэрэглэгчдэд худал мэдүүлэг өгөх боломжийг олгодог.
Твиттер цаг уурын өөрчлөлтийн талаар ташаа мэдээлэл нийтэлсэн хэрэглэгчдийн хаягийг хориглох эсвэл устгах эсэхээ тодорхой заагаагүй байна. Мөн өөрийн платформ дээрээ уур амьсгалын тухай нийтлэлийг илүү "найдвартай, баримттай бичвэр" оруулахаар ажиллаж байна гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN News