Японы хойд хэсэгт орших Хоккайдо арлын ойролцоо жуулчны завь сураггүй болсон талаар тус улсын эргийн хамгаалалтын албанаас мэдээллээ.
Бямба гарагт орон нутгийн цагаар 13:15-д (GMT 04:15) усан онгоц ослын дохио илгээсний дараа 26 хүнтэй хөлөг онгоцноос холбоо тасарсан байна.
Казү-1 хэмээх завь нь Ширетоко хойгийг тойрон гурван цагийн турш аялах аялалд гарсан гэж таамаглаж буй аж.
Ширетоко хойг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн газар бөгөөд усан онгоцоор аялах нь халим, далайн арслан, хүрэн баавгай зэргийг хад чулуурхаг наран шарлагын газар олж харах боломжтой гэнэ.
Эргийн хамгаалалтын албаныхан хөлөг онгоцыг олохоор эргүүлийн завь, цагдаа, цэргийн нисэх онгоцнуудыг илгээсэн гэж мэдэгдэв. Орон нутгийн загас агнуурын завь ч мөн эрлийн ажилд нэгдээд байна. Хамгийн сүүлд орон нутгийн цагаар 15:00 цагийн орчимд "Казу-1" хөлөг 30 градусын өнцгөөр хазайж, живж эхэлсэн тухай сонссон гэж Японы хэвлэлүүд мэдээлж байна. Онгоцонд явсан 26 хүний хоёр нь багийнхан, хоёр нь хүүхэд байжээ.
Энэ бүсэд давлагаа өндөр байсан бөгөөд нутгийн загас агнуурын завь өдөр гэхэд боомт руу буцахаар шийдсэн гэж мэдэгджээ.
Онгоцонд байсан бүх хүмүүс аврах хантааз өмссөн байсан гэж багийнхан мэдэгдсэн ч шөнө болоход тус бүс нутгийн температур 0С (32F) хүртэл буурч хүйтэрдэг байна.
Эх сурвалж: BBC News