Жирэмсэн болон аливаа зүйлсээс харшилтай эмэгтэйчүүд Vogue nails-ийн гелен будгаар хумсаа будах боломжтой боллоо. Оросын холбооны улсад Надежда стаповна гэх эмэгтэй өөрийнхөө 10 жилийн ажлын туршлага дээр тулгуурлаж үүсгэн байгуулсан байдаг. Түүний хувьд маш их харшилд өртдөг, ямар нэгэн бүтээгдэхүүн хийж, хүссэн дизайнаа гаргах гэхээр материалууд маш учир дутагдалтай байсан учраас, баг бүрдүүлж 2 жил судалгаа явуулсны үндсэн дээр Vogue nails-ийн бараа бүтээгдэхүүнүүд худалдаанд гарчээ.
Энэ талаар Vogue nails mn-ийг үүсгэн байгуулагч Ц.Цэрэнханд, “Манайд эрүүл мэнд талаасаа болоод нэр хүнд талаасаа ямар нэгэн байдлаар бүтээгдэхүүн дутагдалтай байгаа юм шиг санагдсан. Тийм учраас би баталгаатай бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Манай бараа бүтээгдэхүүнүүдийн гол онцлог нь харшил өгөхгүй, эко, жирэмсэн хүн будаж болдог гэдгээрээ давуу талтай. Онлайнаар болон бэлнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байгаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маникюр артистууддаа зориулаад 2022.05.09-2022.05.15-ны хооронд мэргэжил дээшлүүлэх 6 хоногийн сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэ сургалтын маань давуу тал нь нэгдүгээрт зардлын асуудлыг шийдэж байгаа юм. Хоёрдугаарт орчуулагчийн, байр, хоолны зардлыг шийдэж өгөөд эх орондоо Эрхүүд очоод суралцаж байгаа тэр үнээр Монголд энэ сургалтыг зохион байгуулах гэж байгаа. Энэ сургалтад маань Карина, Марина гээд доод тал нь 10 жилийн туршлагатай 2 мастер маань ирнэ.
Дрилээр яаж хумсыг өнгөлж хэлбэр гаргаж, махыг авч цэвэрлэгээ яаж хийх вэ? Хамгийн төгс дөрвөлжин өнцгийг яаж үүсгэвэл илүү хялбар байдаг вэ. Хамгийн төгс гүйцэтгэлтэй френч маникюр болон бусад дизайнуудыг яаж гаргах вэ? гэх мэт олон талын ач холбогдолтой мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна.
Та бүхэн манай сургалтыг сонирхож байвал манай фэйсбүүк пэйж хуудас Vogue nails mn гэсэн хаягаар ороод бусад бүх мэдээллүүдийг харж болно. Мөн инстаграммын Vogue nails хаягаар орж бусад бүх мэдээллийг авч болно” гэв.