Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын Их Хурлын Хаврын чуулганы өнөөдрийн /2022.04.22/ нэгдсэн хуралдаан болж байна.
Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, "Засгийн газрын 43 дугаар тогтоол буюу хэмнэлийн горим хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчит компанийн захирлуудад нэмэлт урамшуулал олгох бүх заалтыг хассан. Одоо захирлууд үндсэн цалингаас өөр байр болон гадаад, дотоодод амрах зэрэг бусад урамшуулалгүй болсон.
Засгийн газар том оврын, тансаг зэрэглэлийн автомашины хэрэглээнээс татгалзсан. Тиймээс эхний ээлжид автомашинуудыг Засгийн газрын авто баазад төвлөрүүлнэ. Ингээд нэн шаардлагатай орон нутагт хуваарилна. Заримыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж ажиллаж байгаа" гэлээ.