Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү Америкийн нэгдсэн улс, Оросын Холбооны Улс, Бүгд найрамдах Хятад ард улсад суугаа бүрэн эрхт элчин сайдуудын үйл ажиллагааг шүүмжилж үг хэллээ.
Тэрбээр “Биологийн зэвсэглэлийн асуудал яригдсан. АНУ-ын эрдэмтэн, доктор юм уу ямар нэг хүн гарч ирээд “Ийм зүйл байхгүй. Монголчуудыг битгий дээрэлхээд бай” гэж хэлэх боломж байсан. АНУ-д суугаа Элчин сайд нэг эрдэмтний байр суурийг дамжуулчхаж болох л байлаа. Гэтэл АНУ-д суугаа Элчин сайд вино судлаач, аялагч л байгаа.
Гадаад бодлогоо ийм муу авч байж яаж манай улс сайжрах вэ. Гадаад бодлогын хүмүүсээ сольж, сайдаа огцруул. Оронд нь тавих хүн алга уу. Бидэнд хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байдаг бололтой. Энийг хурдан шийд. Шатахуун, барааны үнэ өсөөд л байна” гэв.