Sendly мөнгөн гуйвуулгын үйлчилгээ өнгөрсөн онд Wechat pay-ийн монгол дахь хамтрагч болсон. Энэ нь манай улсад ямар давуу талуудыг үүсгэж байгаа талаар Sendly ББСБ-ын ТУЗ-ийн дарга Б.Наранбатаас тодрууллаа.
Тэрбээр, Wechat pay гэдэг Хятад улсад маш өргөн хэрэглэгддэг. Сая ковидын өмнө Хятадын аялал жуулчлал дэлхий даяар маш өргөн хөгжсөн. Европ болон Америк зүүн өмнөд Азийн орнуудад Wechat-н төлбөрийг хүлээж авдаг үйлчилгээ нэвтрүүлснээрээ Хятадын аялал жуулчлалыг татаж авах, Хятад жуулчид амар хялбар төлбөрөө төлөх боломжийг нээгээд өгчихсөн. Бидний хувьд гэвэл 2018 онд Бээжинд Tencent-тэй очиж уулзалт хийгээд түүнээс хойш үйл ажиллагаа явсаар байгаад өнгөрсөн оны 11 сард бид албан ёсны хамтрагч болсон.
Дөнгөж өнөөдөр манай IT багийнхан туршилтаа хийгээд амжилттай болж байгаа. CU, GS25-ийн Hipay-ээр төлбөр тооцоо хийдэг хэсэг дээр Wechat-аар төлбөр тооцоо хийх бололцоотой болж байгаа юм.
Энэ оны намар эсвэл ирэх онд Хятадын асуудал гайгүй болоод, жуулчид Монголд орж ирэх юм бол манай худалдаа үйлчилгээний газар зочид буудал ресторан бүх газар асар хялбараар төлбөр тооцоогоо хийгээд бид нар бараа бүтээгдэхүүнээ борлуулах ийм бололцоо нээж өгч байгаа.
Wechat дотор мини программ гэдэг том зүйл байдаг. 3.2 сая мини программ ажилладаг. Бид Монголын жижиг үйлдвэр эрхлэгч нар, бөс бараа, Кашмер, арьсан урлал, ноос ноолуурын брэндүүдтэй хамтарч ажиллаад туршилтаа хийж байгаа. Wechat мини программ дотор орчих юм бол Өвөрмонголд байгаа, Хятадад байгаа хүмүүс монгол барааг сонгоод онлайнаар төлбөрөө төлөөд бид нар Монголдоо байгаа бараагаа гадагш нь илгээмжээр явуулаад онлайн худалдааг дэмжих ийм боломжтой. Cross-border буюу хил дамнасан e commerce гэдэг зүйл маш их хөгжиж байгаа. Нэг ёсондоо манайхан бол юу гэдэг юм amazon-оос бараагаа худалдаж аваад болоод байна шүү дээ. Гэтэл Хятадад байгаа хүмүүс Монголд байгаа барааг онлайнаар худалдаж авахад тэдний хамгийн том хэрэглэдэг төлбөрийн хэрэгсэл нь WEchat байна. Хамгийн ойрхон зах зээл байгаа юм.
Бид уул уурхайн бус экспорт гэдэг зүйл яриад байна шүү дээ. Монголд байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг бид Хятад руу экспортлох бололцоо дээр төлбөр тооцоо болон онлайн e commerce апплекейшинаараа үйлчилгээ үзүүлээд одоогоор туршилтын 10 компанитай хамтран ажиллаад явж байна. Удахгүй бас үйлчилгээгээ нээх болно” гэлээ.