ОХУ цөмийн зэвсгийн "Сармат" хэмээх тив алгасагч баллистик пуужингаа туршсан гэж Владимир Путин мэдэгдэв. Энэ нь Москвагийн дайснуудыг дараагийн алхмаа хийхдээ ахин бодоход хүргэнэ гэжээ.
Дайснуудаа айлгахаар харвасан гэж мэдэгдсэн пуужинг баруун хойд зүгийн Плесецкээс харваж, алс дорно зүгийн Камчаткийн хойгийн байг оносон гэж цэргийнхэн Оросын ерөнхийлөгчид телевизээр үзүүлсэн талаар эх сурвалжууд мэдээллэв. Олон улсын шинжээчид ОХУ Иран, Иракаас хууль бусаар оруулж ирсэн зэвсгийг Украины эсрэг ашиглаж байна хэмээн шүүмжилж буй.
“Шинэ пуужин нь хамгийн өндөр тактик, техникийн шинж чанартай, орчин үеийн пуужингийн довтолгооноос хамгаалах бүх хэрэгслийг даван гарах чадвартай. Ийм чадвартай пуужин дэлхийн өөр хаана ч байхгүй, цаашид ч бүтээгдэхгүй. Уг өвөрмөц зэвсэг нь манай зэвсэгт хүчний байлдааны чадавхийг бэхжүүлж, Оросын аюулгүй байдлыг гадны аюулаас найдвартай хамгаална" ” гэж ерөнхийлөгч Путин хэлжээ.
Пентагон лхагва гарагт Орос улс туршилтаа эхлүүлэхийн өмнө зохих ёсоор мэдэгдсэн бөгөөд туршилтыг АНУ-д заналхийлсэн зүйл биш ердийн зүйл гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
Орос улс пуужин тус бүрт 10 ба түүнээс дээш тооны цэнэгт хошуу бүхий Сарматыг байрлуулах төлөвтэй байна гэж АНУ-ын Конгрессын судалгааны алба мэдээллэсэн байна.
Энэ нь олон жилийн турш хөгжиж байгаа тул туршилтыг эхлүүлсэн нь барууныхны хувьд гэнэтийн зүйл биш боловч Украин дахь Оросын дайны улмаас геополитикийн хурцадмал байдал үүссэн үетэй давхцаж байгаа юм.
Эх сурвалж: The Guardian