Олон улсын зах зээлд огцом өсөж буй шатахууны үнийг тогтвортой байлгах зорилгоор шатахуун импортлогч компаниудад шаардлагатай валютын эх үүсвэрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байна. Энэ салбарт нийт 28 компани үйл ажиллагаа явуулдаг.
Тэдэнд Арван их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд, репо зээлийг Төв банкнаас олгож эхэлсэн юм. Энэ зээлийн хүүний татаасыг төрөөс хариуцаж, эргэлтийн хөрөнгөтэй байхад дэмжлэг үзүүлж байгаа юм. Өнгөрсөн онд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн хүү жилийн 10 хувь, хугацаа 2 жилээс доошгүй.
Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын чуулганд үг хэлэхдээ энэ нь шатахууны үнийг тодорхой хугацаанд, тодорхой хэмжээнд тогтоон барина. Гэвч зах зээлийн зарчмыг төрөөс байнга зохицуулах нь боломжгүй боловч ер бусын хямралын цаг үе гэдгийг онцлов. “Шатахуун суурь үнийг хөөрөгддөг учраас бид энэ шийдвэрийг гаргасан. Энэ багц арга хэмжээнд нийт 100 орчим сая доллар зарцуулах тооцоо гарсан” гэсэн юм.
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 3056 төгрөг байна. Үүгээр тооцоход нийт 305 тэрбум 600 сая төгрөг болж байна. Хаврын тариалалт, уул уурхайн компаниудын олборлолт эхэлж энэ цаг үед шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд бид ийм хэмжээний үнэ төлөх нь.