Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслйг өргөн барьсан. Ингэхдээ уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барьсан юм.
Тус хуулийн төсөлд аймаг, нийслэл сум дүүргийн Засаг дарга нарын орон тоог багасгах заалтыг тусгажээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумдын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох заалт оржээ.
Хууль энэ хэвээр батлагдвал нийслэлийн зургаан орлогчийн дөрөв, сум, дүүргийн Засаг даргын орлогч нарын нэг нь чөлөөлөгдөнө гэсэн үг юм.