Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа, материалын үнийн өсөлтийг эсэргүүцэж, “Монголдоо сайхан амьдаръя” уриатай жагсаал, цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Жагсаалыг албадан тараах үеэр цагдаагийн алба хаагч жагсаалд оролцож буй иргэнийг өшиглөж буй дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.
Дээрх үйлдлийг гаргасан Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадоржийг ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу дотоод хяналт, шалгалтын ажиллагаа явуулж, материалыг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлжээ.